1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч ямар бичиг баримттай байх үүрэгтэй вэ?
2. Жолооч хэнд бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй вэ?
3. Хөдөлгөөнд оролцож явах үед ажлын тоормосны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
4. Үзэгдэлт хангалтгүй нөхцөлд автомашины ойрын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
5. Зурагт үзүүлснээр хашлага давж буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
6. Харанхуй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
7. Цас орж байгаа үед аль талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
8. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл тохиолдвол зөвхөн зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх вэ?
Хөдөлгөөнд оролцож явах үед жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.Харин хурд хэмжүүр ажиллахгүй болсон тохиолдолд зөвхөн зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө (ЗХД-ийн 3.4.а, 4-р хавсралтын 6.1). Хөдөлгүүрийн ажиллагаа доголдсон тохиолдолд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэхийг дүрмээр хориглохгүй тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломж нь зөвхөн зогсоол буюу засварын газарт очих нөхцөлөөр хязгаарлагдахгүй.
9. Автомашины тоормосны гэрэл асахгүй болсон тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
10. Хамгаалах бүсийг хэн хэрэглэх үүрэгтэй вэ?
11. Зорчигч хамгаалах бүс хэрэглэж хөдөлгөөнд оролцох нь хэний хүлээх үүрэг вэ?
12. Хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг мотоциклоор тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
13. Мотоциклын жолооч зөрчил гаргасан уу?
14. Осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэж өгөх үүргийг та хүлээх үү?
15. Зурагт үзүүлснээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч зогсох дохио өгч байгаа үед та бололцоотой тусламж үзүүлэх үүрэгтэй юу?
16. Ямар үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн ажилтанд та автомашинаараа үйлчлэх үүрэгтэй вэ?
17. Эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болзошгүй хүнийг эмнэлэгт хүргэхээр яваа эмнэлэгийн ажилтанд та тээврийн хэрэгслээрээ үйлчлэх үүрэгтэй юу?
18. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
19. Зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт хэрхэн яаралтай хүргэх вэ?
20. Зам тээврийн осолд холбогдсон жолооч зорчих хэсгийг чөлөөлөх зорилгоор тээврийн хэрэгслээ хэргийн газраас хөдөлгөхийг зөвшөөрөх үү?
21. Зам тээврийн ослын улмаас хүний биед гэмтэл учирсан бол осолд холбогдсон жолооч:
22. Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд хохироогүй бол цагдаагийн байгууллагын ажилтанг хэргийн газарт дуудаж ирүүлэх шаардлагатай юу?
23. Өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрөх үү?
24. Хэнд жолоогоо шилжүүлэхийг хориглох вэ?
25. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед жолооч гар утас хэрэглэхийг зөвшөөрөх үү?
26. Түр зогсож байх үедээ гар утсаар ярихыг зөвшөөрөх үү?
27. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед жолооч гар утастай ижил төстэй төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөх үү?
28. Тээврийн хэрэгсэл жолоодохдоо чихэвч хэрэглэхийг зөвшөөрөх үү?
29. Зурагт үзүүлснээр цувааны дундуур нэвтрэн гарахыг зөвшөөрөх үү?
30. Цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн хооронд байр эзлэхийг зөвшөөрөх үү?