ХАН МОНГОЛ СУРГУУЛЬ

KHAN MONGOL SCHOOL | 한 몽골 학교

Бидний тухай

Хан Монгол сургуулийн эх үндэс нь 2015 оноос хойш боловсролын салбарт тогтвортой, тэргүүлэгч байр сууриа хадгалан ажиллаж, Монголд урьд өмнө байгаагүй олон жишиг, стандартыг нэвтрүүлж, энэ салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж ирсэн байгууллага юм.

Бид Солонгос болон Монгол Улсыг холбосон боловсролын гүүр болж, мянга мянган төгсөгчдөө тэтгэлэгтэй болон бага зардлаар БНСУ-ын өндөр эрэмбэ, хатуу шалгуур бүхий их, дээд сургуулиудад үндсэн ангид нь амжилттай элсүүлсээр ирсэн.


Давуу тал ба онцлог

  • Академик түвшинд бэлтгэх систем – Ямар ч хэлний мэдлэггүй түвшнээс эхлүүлэн дээд түвшинд хүргэнэ

  • Цогц шийдэл – Тэнцүүлсний дараа гадаадад үргэлжлүүлэн суралцах бүх гарцыг нээж өгдөг

  • БНСУ-д төгсөгчдийн өргөн сүлжээ – Одоогоор мянга мянган төгсөгч Солонгост амжилттай суралцаж, зарим нь төгсөөд ирсэн

  • МОНГОЛДОО №1 Солонгос хэлний хөтөлбөр – Үнэлэмжийн гол шалгуур нь бодит үр дүн

  • Слоган: “Монголыг хөгжүүлэх Монголчууд Хан Монголоос төрнө.”


Хүний нөөц ба уур амьсгал

Манай баг хамт олон нь:

  • Мэргэжлийн өндөр ур чадвартай

  • Сурагч бүрийн боловсролын асуудалд чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг

  • Эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн

  • “Хүүхдийн төлөө бүхнийг” гэсэн тогтсон уур амьсгалтай

Эдгээр нь биднийг Монголд байхгүй гадаад харилцааны түншлэлтэй, өрсөлдөхүйц хүчирхэг байгууллага болгож байна.


Амжилт, үр дүн

  • 2023 он: Төгсөгчдийн 85% нь БНСУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцсан

  • 2024 он: Төгсөгчдийн 98% нь 50–100%-ийн тэтгэлэгтэйгээр гадаадад суралцаж байна

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт: Сурагчдын ихэнх нь дээд түвшинд тогтмол тэнцдэг

  • Олон улсын олимпиад: “Кенгуру” математикийн олон улсын уралдаанд жил бүр улсын хэмжээний 1–3-р байр эзэлсэн сурагчид төрөн гарч байна


Яагаад Хан Монгол сургууль вэ?

Манай амжилт бол зөвхөн нэр хүндийн асуудал биш, харин:

  • Хөндлөнгийн, гуравдагч этгээдийн чанарын мониторинг, үнэлгээгээр баталгаажсан бодит үр дүн

  • Хүмүүжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн “Өөрөө өөртөө удирдагч” концепц бүхий олон улсын хүмүүжлийн хөтөлбөр

  • Сурагч, төгсөгч, эцэг эхчүүдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирсан бодит нөлөө

Энэ бүхнээр бид өөрсдийн төгсөгчдөөрөө бахархаж, Монголын боловсролын салбарт шинэ жишиг тогтоосоор байна.