Байгууллагын танилцуулга


Манай байгууллагын эх үндэс, суурь нь боловсролын салбарт 2015 оноос эхтэй бөгөөд өдгөө 10 гаруй жилийн турш салбартаа тэргүүлэн, олон мянган оюутан, суралцагчдынхаа ирээдүйг гэрэлтүүлж ирлээ.
Бид Монгол болон БНСУ-ын боловсролын гүүрийг бүтээж, олон зуун төгсөгчдөө тэтгэлэгтэй болон хамгийн бага зардлаар БНСУ-ын нэр хүндтэй, өндөр шалгууртай их дээд сургуулиудад үндсэн ангид нь шууд элсүүлэн суралцуулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Солонгос хэлний хөтөлбөрөөс гадна бид Англи, Япон, Хятад хэлний сургалт болон албан ёсны мэргэжлийн индекс бүхий 8 төрлийн “Мэргэжил олгох сургалт”, “Хан Монгол авто сургууль” зэрэг олон чиглэлд чанартай, өрсөлдөхүйц үйлчилгээ үзүүлж ирсэн. Манай гадаад хэлний сургалтын хөтөлбөрүүд нь энгийн харилцааны түвшинд бус, хэл шинжлэлийн академик дээд түвшинд суралцуулахад чиглэдэг бөгөөд ямар ч хэлний мэдлэггүй суралцагчийг богино хугацаанд мэргэжлийн түвшинд тэнцүүлдэг нь бидний онцлог.

Тэнцүүлээд орхичихдог бус, бид суралцагчдынхаа цаашдын боловсролын замыг нээж, гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжийг нэмэлт үнэ төлбөргүйгээр бүрдүүлдэг цогц шийдлийг санал болгодог. Энэ үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр манай төгсөгчид БНСУ-ын олон хотод суралцаж, зарим нь амжилттай төгсөөд эх орондоо эргэн ирсэн байна. Хамгийн бахархалтай нь — БНСУ дахь “Манай төгсөгчдийн холбоо” байгуулагдах хэмжээнд хамт олны хүрээ маань өргөжжээ.

Эдгээр бодит амжилт, бодлого, арга зүйн үндсэн дээр манай Солонгос хэлний хөтөлбөр, үр дүн Монголдоо №1 хэмээн олон нийтэд үнэлэгдсэн бөгөөд бидний гол шалгуур бол үр дүн юм.

Уриа үг:
“Монголыг хөгжүүлэх Монголчууд — Хан Монголоос төрнө.”