1. Цагт ойролцоогоор 80 км хурдтай яваа тээврийн хэрэгсэл 1 секундэд ямар зайг туулах вэ?
2. Хөдөлгөөний хурд ихсэхэд жолоочийн харах талбай хэрхэн өөрчлөгдөх вэ?
3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь жолоочийн самбаачлах хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Согтууруулах ундаа нь жолоочийн самбаачлах чадварыг алдагдуулж, самбаачлах хугацааг ихэсгэдэг.
4. Тоормосны механизмгүй чиргүүл чирсэн үед суудлын автомашины тоормосны зам хэрхэн өөрчлөгдөх вэ?
5. Аль тохиолдолд автомашинд төвөөс зугтах хүч хамгийн их үүсэх вэ?
Төвөөс зугтах хүчний хэмжээ нь автомашины масс болон хурдаас шууд ,эргэлтийн радиусаас урвуу хамаарна.Өөрөөр хэлбэл их хурдтай эргэх буюу бага радиустай тойргоор огцом эргэхэд төвөөс зугтах хүч их үүснэ.
6. Дугуй түгжигдэхээс хамгаалах тоормосны системгүй автомашиныг халтиргаатай зам дээр богино зайд зогсоохын тулд яаж тоормослох нь зөв вэ?
7. Хойд хөтлөгчтэй автомашинаар эргэлт хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
8. Урд хөтлөгчтэй автомашинаар эргэлт хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
9. Эгц уруу замд автомашины аль араан дамжуулгыг сонгож явах вэ?
10. Эгц уруу замыг жолооч хэрхэн туулах нь зөв бэ?